Компаний танилцуулга

“Шугам инженеринг” ХХК нь 1994 онд эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр байгуулагдсан “Шугам” ХХК-ны охин компани бөгөөд 0.4-110кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ, эрчим хүчний хэмнэлттэй ухаалаг ялтсан бойлерын худалдаа, угсралт суурилуулалт, технологи хөгжүүлэлтийн ажлуудыг эрхлэн явуулдаг болно.

            Бид “ Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ны 110/22/6.6кВ-ын 45МВА-гийн Төмөрлөг дэд станцын 110/6кВ-ын 10 МВА-гийн өргөтгөл, үйлдвэрийн дэргэдэх нойтон баяжуулах үйлдвэрийн гадаад цахилгаан 6 кВ-ын ДХБ, 6/0.4 кВ-ын 1600 кВА-гийн дэд станц барилга угсралт, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ний Төмөртолгойн уурхайд шинээр баригдах хуурай соронзон баяжуулахын  6кВ-ын АШ ба КШ, 1600кВА чадалтай КТПН-ын гадна цахилгаан хангамжийн барилга угсралт”, Хандгайт-Төмөртэй төмөр замын трассын хэсэгт "Төмөртэй" 110 кВ-ын хүчдэлтэй агаарын шугамын зөрлөгийг өөрчлөх, 35/10кВ-ын Моннаран дэд станцын удирдлагын байр зэрэг ажлуудыг хугацаанд нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн юм.

            Сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр болон эрчим хүчний хэмнэлтийн талаар туршилт, судалгааг хийж эрчим хүчний ухаалаг цахилгаан тоолуурыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлсэн ба ШУТИС-н ЭХС-ийн сургалтын полигонд 3.6кВт-ын on-grid буюу төвийн эрчим хүчний системтэй хоршиж ажиллах нарны цахилгаан үүсгүүрийг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэснээс гадна гэр хорооллын айл өрхүүд,  дулааны шугам сүлжээнд холбогдоогүй аж ахуй нэгж, үйлдвэр, орон сууцны хорооллын халаалтыг SSB- цахилгааны хэмнэлттэй ухаалаг ялтсан бойлероор шийдэж өгсөн туршлагатай.

            Мөн манай компани нь Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай 2500 м2  газар бүхий үйлдвэрлэлийн баазтай. 

Contact Seller