Эрчим хүчний барилга угсралт

Эрчим хүчний цахилгаан дамжуулах шугам, дэд станцын барилга угсралтын чиглэлээр ажиллаж эхэлсэн цагаасаа хойш нийтдээ 50 гаран төслийг хэрэгжүүлсэн байна.

       0.4-110 кВ-ын хүчдэлийн хүрээнд эрчим хүчний бүх тоног төхөөрөмж, тоноглол, сэлбэгийг нийлүүлэхээс гадна манай хамт олон техник технологийн хөгжил, дэвшлийг судалж нэвтрүүлэн, барьж байгуулах нөхцөл, норм нормативт тавигдах шаардлага хангасан эрчим хүчний барилга угсралтын үйлдвэрлэлийг зохион байгуулан, цахилгаан дамжуулах агаарын шугам дэд станцын ажлыг чанарын өндөр төвшинд гүйцэтгэх зорилго тавин захиалагч, харилцагч байгууллагуудынхаа сэтгэл ханамжийг дээд зэргээр хангахыг хичээн ажиллаж байна.

  • Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажил гүйцэтгэх
  • Тодорхой объектын барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн чанарт батлагдсан зураг төслийн дагуу техникийн ба зохиогчийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх

Эрчим хүчний цахилгаан дамжуулах шугам, дэд станцын барилга угсралтын ажлууд:

  • Тендер шалгаруулалттай холбоотой бичиг баримт боловсруулах
  • Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл
  • Зураг төсөл гүйцэтгэгчээс тодруулга авах
  • Тоноглол, тоног төхөөрөмжийг захиалах, нийлүүлэх
  • Шугамын трассын дагуу тулгуурын байршлуудыг тодорхойлох
  • Дэд станцын барилга байгууламж, тоноглолын байршлыг тодорхойлох
  • Барилга угсралтын ажилд бэлтгэх бусад үйл ажиллагаа
  • Барилга угсралтын ажлын явцад холбогдох байгууллагатай зөвшилцөх, эрх бүхий хүмүүсээр экспертиз, техникийн хяналт хийлгэх
  • Баталгаат хугацаанд гарсан доголдлыг арилгах

Contact Seller