Тус бойлерын нь зэс болон гуулин хоолойтой учир зэврэхгүй,  бүрэн автомат системтэй ижил төрлийн цахилгаан бойлероос 30 хүртэл хувийн цахилгааны хэмнэлттэй, дуу чимээ багатай зэрэг олон давуу талтай байгальд ээлтэй технологи юм. Бүрэн ухаалаг учир шугмын алдагдал, усны даралт хэт ихсэх, багасах, хөлдөлт болон хэт халалтын эсрэг хамгаалалтын горимтой. Нэмэлтээр алсын зайнаас удирдах болон автоматжуулалтын бусад төхөөрөмжийг суурилуулан ашиглах боломжтой. 3-500кВт-н чадалтай 30-20,000м2 талбайг халаах боломжтой. Энэхүү ухаалаг бойлер нь гар болон автомат ажиллагаа, хэмнэлтийн горимтой. Тус бойлерыг шалны гуурсан халаалт, радиатор бүхий халаалтын системд ашиглаж болох бөгөөд хосолсон хэлбэрээр ч ашиглах боломжтой юм.  Халаагч элемент нь сайжируулсан шахмал хөнгөн цагаан бүтээгдэхүүн ба дээд болон доод талаасаа зэрэг халдаг бөгөөд 3 давхар бүтэцтэй учир буцах шугмаар дулаан алдан орж ирсэн усыг 3 хуваан богино хугацаанд өндөр температурт халаах чадалтай. Тус бойлер нь 12кВТ хүртэл 220В/50Гц, 10кВт-аас дээш 380В/50Гц хүчдэлд ажиллах боломжтой.

                             

Text below

Text below

Text below

 

SSB-цахилгааны хэмнэлттэй ухаалаг ялтсан бойлер

Contact Seller